Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн
комиссар Ө.Энхтөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар “Авлигатай
тэмцэх” үндэсний хөтөлбөр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч
Авлигтай тэмцэх аймгийн дэд хөтөлбөрийг хэрхэн боловсруулах талаар санал солилцлоо.