ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"САНАМЖ БИЧИГ" БАЙГУУЛАВ

2016-11-25

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу Улс тунхагласны 92 жилийн ойн баярын өдрийг урагшлуулан тэмдэглэж бүх нийтээр амарч буй  энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа сумдын анхдугаар хуралдаанаа хууль журмын дагуу хийж ард иргэдийнхээ дуу хоолой төлөөлөл болон сонгогдсон 19 сумын ИТХ-ын дарга нартай САНАМЖ БИЧИГ байгуулан гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт баримталж ажиллах зарчим, бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлж ажиллах үүргийг тусгасан байна. Мөн ИТХ-ын хурлын дарга нарт ажил үүргээ амжилт бүтээлтэй хийж гүйцэтгэн, нутаг орныхоо хөгжил дэвшилд ахиц өөрчлөлт гарган ард иргэдээ сонсож оновчтой зөв шийдвэр гаргагч нь байж, ажил хөдөлмөрийн зам тань СҮҮН ЦАГААН байх болтугай хэмээн сүү өргөн амжилтын дээдийг хүсэн ерөөв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%