ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИТХ-ын ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

2016-11-29

       Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагт Хурлын даргын албанд өрөөнд эхэлж , хуралд ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Тэргүүлэгч Б.Ариунаа, Д.Батбаяр, Н.Ариунсайхан, Б.Эрдэнэбаатар, Д.Жавзмаа, Ц.Улам-Оргих, Б.Санжсүрэн нар оролцож 88.8 хувийн ирцтэй эхлэв. Хуралд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Үнэнхүү зөвлөх эрхтэйгээр оролцов. Хурлаар:
1. 2017 оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зардал хямдруулах санал 
2. Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлого
3. Аймгийн ИТХ-ын бодлогын хороодыг байгуулах, ажиллах чиглэлийг батлах тухай
4. Хөрөнгө бэлтгэх, хөрөнгө актлах тухай
5. Аймгийн орон нутгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2017 оны төсвийн төсөл
6. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж алдааг оноог сайжруулах талаар зөвлөмж өгч, холбогдох оновчтой зөв шийдвэрийг хэлэлцэж байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%