ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ХҮЧ ЧАДАЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ЗОРИУЛАГДААГҮЙ

2016-12-04

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх “Цагаан туузтны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Дэлхийн эмэгтэйчүүдийн төлөө зүтгэлтнүүд 1991 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болжээ. 1991 оны энэ өдөр Канадын цөөн тооны эрчүүд санаачлан эрэгтэйчүүдэд хандан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хариуцлагатай байхыг уриалж цагаан тууз зүүжээ. Зургаан долоо хоногийн дотор Канадын 100 мянган эрчүүд цагаан тууз зүүж дэмжиж байгаагаа илэрхийлж, хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлэгт оролцсон түүхтэй. Цагаан тууз зүүсэн хүн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлсэн аливаа үйлдлийн дэргэдүүр дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгааг илэрхийлдэг байна.
Өдгөө энэ үйлсэд дэлхийн 55 орон нэгдээд байна. Манай улсын хувьд энэхүү аянд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Democrazy, Эрчүүд, эрүүл гэр бүл төв, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний төв, Жендерийн үндэсний хороо, Лантуун дохио, Хөгжлийн төлөө Монгол эрчүүд төрийн төрийн бус байгууллагууд нэгджээ.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр төдийгүй хүний эрхийг зөрчсөн хэрэг гэдгийг олон нийтийн анхаарлыг хандуулсан асуудлын нэг юм. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх явдал үргэлжилсээр байгаад тэгш эрх, улс үндэстний хөгжил болон энх тайван, аюулгүй байдлыг хангахад бид дэвшилд хүрэх боломжгүй. Иймд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь энэ цаг үеийн том зорилтын нэг болоод байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%