ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Сонирхогчдын аварга шалгаруулах ШАТРЫН тэмцээн болж өнгөрлөө

2016-12-12

          Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй аймгийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлээд 5 дах жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээний анхан шатны буюу сумдын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 72 эмэгтэй 24 шатарчин оролцох эрхээ авсан билээ.
         Эрх авсан шатарчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд эрэгтэй 30 эмэгтэй 8 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж Тэргүүн дэд удаах байранд шалгарснаар Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. 
         Тэмцээнд Швейцари системээр 7 өрөг тоглож 
                               ЭРЭГТЭЙ:  1-р байранд Улиастай сумын шатарчин А.Нэргүй 6 оноогоор 
                                                 2-р байранд Тосонцэнгэл сумын шатарчин Ю.Чойжилжав 5.5 оноогоор
                                                 3-р байранд Тосонцэнгэл сумын шатарчин Б.Ганболд 5.5 оноогоор
                               ЭМЭГТЭЙ: 1-р байранд Улиастай сумын шатарчин Ө.Амгалан
                                                2-р байранд Түдэвтэй сумын шатарчин Б.Одгэрэл нар шалгарлаа.
          Тэмцээний эрэгтэй эхний хоёр байр, эмэгтэй нэгдүгээр байранд орсон тамирчид 2017 оны 01 сарын 07, 08-ны өдрүүдэд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%