ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-01-13

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл болон түүний дараагийн шат болох “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн портал Khural.mn цахим хуудсыг тогтвортой хөтлөн хөгжүүлэх, нийтлэлийн агуулгыг сайжруулах зорилго тавин ажиллаж байна. 

 

Энэ зорилгын хүрээнд Завхан аймгийн ИТХ-ын zavkhan.khural.mn цахим хуудас болон сумдын дэд цахим хуудсыг хөтлөгч хөгжүүлэгчийн сургалтыг 2017 оны 1 дүгээр сарын 13-нд буюу   Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн энэ өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын заалан зохион байгууллаа. Тус сургалтанд сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар хамрагдаж сумдын дэд цахим хуудсыг хэрхэн хөтөлж хөгжүүлэх талаар мэдлэг мэдээлэл авсан юм.

 

Мөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг мэдүүлэх тухай эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон мэдүүлгийн цахим системийн өөрчлөлт, шинэчлэлт, авлигын шалтгаан нөхцөл, авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын хяналт шалгалтын үйл ажиллагааны талаарх сургалтуудыг бүтэн өдрийн турш зохион байгуулав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%