ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ 2017-2021 ОНД БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017-02-14

Завхан аймгийн эрүүл мэндийн тогтолцоог 2017-2021 онд бэхжүүлэх хөтөлбөрийг төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг 2017-2026он, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол улсын хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Завхан аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндэсний хөтөлбөр, стратеги, Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрт тулгуурлан боловсруулсан "ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ 2017-2021 ОНД БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН" төслийн хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа. 

         Тус хэлэлцүүлэгт аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, аймгийн ИТХ-ын Орон нутгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Үнэнхүү, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц тэргүүтэй албаны хүмүүс болон Улиастай сумын иргэд, ЭМ-ын салбарын холбогдох мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Завхан аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төлөвлөгөө нь эрүүл мэндийн салбарын ирэх 5 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий зураглал, төлөвийг тусгасан бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх гол зорилго нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчээ дагасан зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан дундаж наслалтыг уртасгахад орших юм. 

          Төлөвлөгөөг салбарын үндсэн 8 чиглэл болох нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн технологи, эм зүйн тусламж үйлчилгээ, мэдээллийн технологи, Эрүүл мэндийн салбарын удирдлага зохион байгуулалт, ил тод байдал чиглэлээр боловсруулж чиглэл бүрт цаашид зайлшгүй хэрэгжүүлж , хэвшүүлбэл зохих бодлогын зорилтуудыг тодорхойлжээ.

          Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарт, зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах болно. 

zavkhan.khural.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%