УЛАМЖЛАЛТ СПОРТЫГ ДЭМЖИХ
САРЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ НЭЭЛТТЭЙ ШАГАЙН НААДГАЙ, ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ
УДИРДАМЖ
НЭГ.ЗОРИЛГО:
Завхан аймагт шатрын
спортыг хөгжүүлэх, улмаар улс, бүс, олон улсын
тэмцээнд амжилт гаргах боломжийг бүрдүүлэх, спортын цол зэрэгтнүүдийг төрөн
гарахад хувь нэмрээ оруулах, мөн монгол уламжлалт зан заншлыг хүүхэд залуус ахмад
үеэсээ суралцахад энэ тэмцээний зорилго
оршино.
ХОЁР.ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ДҮГНЭХ ЖУРАМ
Шатар: Шатарчид цагийн
хяналттайгаар Швейцари системээр 7 өрөг тоглоно. Монголын шатрын холбооны
дүрмийг баримталж, Эрэгтэй эмэгтэй ангиллаар хүүхдийн оролцоог хангаж насны
хязгааргүй тоглоно.
Шагай атгах /шүүрэх/: Зохион
байгуулах комиссын боловсруулсан дүрмийг баримталж орцолцоно. Тэмцээнд
оролцогчид хөө хуягаа авч ирнэ
Бөгцөг няслах /шагай няслах/: Зохион
байгуулах комиссын боловсруулсан дүрмийг баримталж орцолцоно.
ГУРАВ.ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Завхан
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аудитын газар
Гэр
бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Онцгой
байдлын газар
Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний газар Шатрын холбоо
ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ:
Тэмцээнд
оролцох сонирхолтой бүх хүнд нээлттэй зохион байгуулагдана.
ТАВ.
ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА, ГАЗАР
Бүртгэл 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Гэр бүл
хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
9:00-18:00 хооронд явагдаж, Тэмцээн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 9:00
цагаас ГБХЗХГ -ын их, бага танхимд эхэлнэ.
ЗУРГАА.ШАГНАЛ
УРАМШУУЛАЛ
Тэмцээний төрөл тус бүрт:
1- р
байр: Алтан медаль Өргөмжлөл, Мөнгөн шагнал
2- р
байр: Мөнгөн медаль Өргөмжлөл Мөнгөн шагнал
3- р
байр: Хүрэл медаль Өргөмжлөл Мөнгөн шагнал
Тусгай
байр /шагайн
тэмцээн/
Хүрэл медаль, Өргөмжлөл Мөнгөн шагнал
Өсөх
ирээдүйтэй шатарчин /эрэгтэй эмэгтэй/
Хүрэл медаль Өргөмжлөл Мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Харилцах утас: 95110292,
99037031, 96775592
