Тус Цагдаагийн газраас санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ, аймгийн Прокурорын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Завхан”, “Завханхангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр бүлийн бүлийн хүчирхийллээс сэргийлье” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 16-наас мөн сарын 18-ны өдрүүдэд Тосонцэнгэл, Их-Уул сумдад зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16.00-18.00 цагийн хооронд Тосонцэнгэл сумын Соёлын төвд, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14.00-16.00 цагийн хооронд Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд төрийн алба хаагч, иргэдэд, “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлье” мэдээлэл сургалтыг зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээг нээж Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Хүдэрмөнх үг хэлж, Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярмаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгаар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Өлзийжаргал “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Завхан аймагт авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, цагдаагийнгазрын Энхийн харуул хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Мөн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон, шүүхээс хорих ял тэнсэгдсэн болон ял хойшлогдсон, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Тосонцэнгэл тойргийн сумдын зорилтот бүлгийн 30 хүнд сургалт хууль эрх зүйн хийж, Тосонцэнгэл, Их-Уул сумдын хамтарсан багийн 35 хүнд болон Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт чадавхижуулах сургалтыг тус тус зохион байгууллаа.