1992-1996 ОНЫ АЙМГИЙН ИТХ
Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 1992 он 9 дүгээр сарын 28-ны өдөр Улиастай хотод хуралдаж хуралдааны даргаар Баянтэс сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ж.Дамдинсүрэн, нарийн бичгийн даргаар Улиастай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга Б.Төмөрбат нар сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна. Энэ хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Уртнасанг, нарийн бичгийн даргаар Б.Мишигжав нарыг сонгон ажлуулсан байна. Мөн энэ өдөр аймгийн ИТХ-ын ажлын албан байгуулагдаж ажилтнаар төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Ү.Юнрэн томилогдон ажиллажээ. Аймгийн ИТХ энэ үеэс эхлэн аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжин өөрийн гэсэн төсөв хөрөнгө аж ахуйтай болжээ.
Завхан аймгийн ИТХ-ыг анх үүссэн цагаас нь аж ахуй зохион байгуулалтын хувьд хөгжин бэхжихэд болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цогц систем бүрэлдэж тогтоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол аймгийн ИТХ-ын дарга асан Д.Уртнасан, нарийн бичгийн дарга асан Б.Мишигжав, ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Ү.Юнрэн /1992᠒2009 онуудад тасралтгүй ажилласан/ нар юм.
Аймгийн ИТХ-ын ажлын алба орон тоо бүтцийн хувьд өргөжиж дотоод ажил хариуцсан ажлах ажилтнаар Ү.Юнрэн 1992-2009 онуудад тасралтгүй 17 жил ажилласан ба Орон нутгийн өмч, нягтлан бодогчийн ажлыг Б.Нансалмаа, Цагаатгал, бичиг хэргийн ажилтнаар С.Цэлмэгсайхан, Аймгийн гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтнаар цагдаагийн хурандаа Жаргал нар олон жил үр дүнтэй ажилласан байна.
1996-2000 ОНЫ АЙМГИЙН ИТХ
Энэ удаагийн ИТХ, бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх аймаг сумдын хурлыг ажлыг тогтмолжуулах иргэд нутаг дэвсгэрийнхэн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, аймгийн эдийн засаг нийгмийгн хөгжлийг эрчимжүүлэх бодлого чиглэл боловсруулан хэрэгжүүлжээ. Энэ бодлого чиглэлээ хэрэгжүүлэхийн тулд хуулиар зайлшгүй хэлэлцвэл зохих асуудлуудаас гадна дараах бодлогын чанартай асуудал хэлэлцэж шийдвэр гарган хэрэгжүүлжээ. Үүнд: "Завхан аймгийн 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг сайшааж, энэ урт хугацааны хөтөлбөрийг 1997-2000 он, 2000-2010 он, 2010-2020 гэсэн 3 үе шатаар хэрэгжүүлэхээр тогтсоны зэрэгцээ "Аймгийн экологийн хөтөлбөр", "Завхан залуучууд", "Үр тариа" хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталсан нь үр дүнд хүрсэн бөгөөд үүнээс хойш томилогдон ажилласан аймгийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ хөтөлбөрийн заалтууд тусгагдан ажил хэрэг болсоор байна. Хурлын хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг дээшлүүлэх зорилгоор хэлэлцэх асуудал тус бүрээр ажлын хэсэг байгуулан ажиллуулж байсан нь хурлаас гарах шийдвэрийг оновчтой болгож гарсан шийдвэр хэрэгжих бодит үндэс нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг хурлын үйл ажиллагаанд жигд идэвхтэй оролцуулж тодорхой асуудлаар мэргэшүүлэх зорилгоор төлөөлөгчийг нутгийн захиргаа, хууль эрх зүй, санхүү эдийн засаг, үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуй байгаль орчны, нийгмийн хөгжлийн, иргэд нутаг дэвсгэрийн асуудлыг судалж санал боловсруулах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих бодлогын хороодод хуваарилан ажиллуулсан нь хурлаар хэлэлцэх асуудалыг оновчтой сонгон авч хурлын бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж үр дүнд хүргэх бололцоог буй болгожээ. "Төлөөлөгчийн өдөр зохион байгуулах журам" боловсруулан мөрдөж, сумдын ИТХ-уудын дунд болзолт уралдаан зарлан дүгнэж, "Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь сургалт" жил бүр зохион байгуулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчдийг сумдад ажиллуулж дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн тогтоол гаргадаг болсон байна
.
2000-2004 ОНЫ АЙМГИЙН ИТХ
Энэ удаагийн ИТХ, хуулиар зайлшгүй хэлэлцвэл зохих асуудлуудаас гадна дараах бодлогын чанартай асуудал хэлэлцэж шийдвэр гаргаж байсан байна. Үүнд: Завхан аймгийн сүлд тэмдэг, далбаа буй болгох талаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн "Ойн дэд хөтөлбөр", "Нөхөн үржихүйн эрүүл мэнд дэд хөтөлбөр", "Зар сурталчилгаа байршуулах нийтлэг журам", "Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр", "Рашаан сувиллыг хөгжүүлэх хөтөлбөр", "Иргэдийг аймгийн Хүндэт тэмдэгээр шагнах журам" зэргийг батлан гаргасан байна. "Орон нутгийн өмчийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийг данснаас хасах олж бэлтгэх, бүртгэх, мэдээллэх, түрээслэх журам"-ыг Тэргүүлэгчдийн 2002 оны 44, 2002 оны 113-р тогтоолуудаар 2 удаа шинэчлэн баталж түүний дагуу орон нутгийн өмчийн асуудлаа зохицуулж явсан байна.
Энэ удаагийн Хурал төр засгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллажээ. 2002 оны 8 дугаар сард "Орон нутгийг удирдахад иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж уриалга гарган зөвлөгөөний үр дүнгийн талаар Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн төрийн бус байгууллагуудыг зохицуулах зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг аймаг сумдын ИТХ, Засаг даргын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар "Нээлттэй танхим" байгуулан ажиллуулах тухай хэлэлцэж "Нээлттэй танхим"-ын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын албыг ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулж, нээлттэй танхимын үйл ажиллагааг нарийн бичгийн даргын албан өрөөнд төвлөрүүлэн явуулж иргэдэд мэдээлэл өгөх, санал бодлыг нь сонсож, гаргаж байгаа шийдвэртээ тусган хэрэгжүүлж байхаар тогтон ажил хэрэг болгожээ.
2004-2008 ОНЫ АЙМГИЙН ИТХ
Энэ удаагийн ИТХ, хуулиар зайлшгүй хэлэлцвэл зохих асуудлуудаас гадна дараах бодлогын чанартай асуудал хэлэлцэж шийдвэр гаргаж байсан байна. Үүнд: "Завхан аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр", "Бичиг үсгийн боловсрол дэд хөтөлбөр", "Морин хуур, Уртын дуу аймгийн дэд хөтөлбөр", "Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр", "Аймгийн жимс жимсгэнэ дэд хөтөлбөр", "Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах аймгийн дэд хөтөлбөр", "Атрын 3 дахь аян аймгийн дэд хөтөлбөр", "Аймгийн мал сүргийн чанар, үүлдрийг сайжруулах хөтөлбөр", "Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын хоорондын харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах журам", "2004-2008 онд орон нутгийн өмчийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийг данснаас хасах олж бэлтгэх, бүртгэх, мэдээлэх, түрээслэх журам", аймгийн ИТХ дахь бодлого хяналтын хороодын бүтэц, бүрэлдэхүүн ажиллах чиглэл зэрэг баримт бичгүүдийг батлан гаргажээ.
ХБНГУ-ын Конрад-Аденауэрийн сантай хамтран "Нутгийн өөрийн удирдлага ба эдийн засгийг дэмжих боломжууд", "Орон нутагт бие даан шийдвэр гаргах чадамжийг дээшлүүлье" сургалтыг зохион байгуулж 500 гаруй хүнийг хамруулсан үр дүнтэй сургалт болсон. Мөн багийн ИНХ-ын дарга нарын сургалтыг 6 бүс болгон хийж зөвлөмж гарган сумдын ИТХ-уудад хүргүүлж ажилласан ба иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн хийж нэгдсэн бодлого зорилгоо тодорхойлов. Баруун бүсийн эрдэм шинжилгээ судалгааны төвийг МУИС-ийн Эдийн засгийн салбар сургуулийг түшиглүүлэн байгуулж "Баруун бүсийн нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт" онол практикийн бага хурал зохион байгуулав.
Орон нутгийнхаа тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллагуудын ажлын үр дүнг сайжруулж, иргэд олон нийтийн идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилгоор жил бүр тодорхой салбарын үйл ажиллагааг дэмжих бодлого зорилт дэвшүүлэн ажиллаж, биелэлт, үр дүнг нь дүгнэж ажилласан байна.
2008-2012 ОНЫ АЙМГИЙН ИТХ
2008-2012 онд үйл ажиллагаа явуулах ИТХ, түүний Тэргүүлэгчил орон нутгийн
хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлох, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, сумдын
төлөөлөгч , сумдын ИТХ-ын дарга нарыг сургаж дадлагажуулах зорилт тавин
ажилласан байна. Хурал эхний 2 жилийн
хугацаанд “Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2012/”, “Эрчимтэй хөгжлийн Завхан сан”-ийн хөрөнгийг
бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах журам, “Аймгийн боловсролын
салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”, “Аймгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа
асуудлыг шийдвэрлэхэд төр олон нийт, иргэний нийгмийн оролцоо бодлогын баримт
бичиг”-ийг боловсруулж , “Албан статистикийг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”, “Хоршоог
хөгжүүлэх дэд хөтөлбөр-2”, “Аймгийн хүнсний баталгаат байдал дэд хөтөлбөр”,
хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Аймгийн сайн малчин”, “Тэргүүний малчдын
бүлэг”, “Тэргүүний фермер”, “Тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний
тариаланч”, бод малын өсөлт ашиг шимийг
нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн буур”, “Мөнгөн унага”, “Мөнгөн тугал” зэрэг
болзлууд “Чацаргана дэд хөтөлбөр”, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах
аймгийн дэд хөтөлбөр” зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргаж
хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажилласан байна.
Мөн аймгийн Засаг даргын санаачлагыг дэмжиж Улиастай хот болон
сумдад тохижилт бүтээн байгуулалт, цөлжилттэй тэмцэх, хот цэцэгжүүлэлтийн ажлыг
дэмжиж, гарт баригдах нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтыг ажлууд хийгдсэн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар болон нутгийн захиргааны байгууллагын албан
хаагчидтай аймгийн хурлын төлөөлөгчид , ажлын албаны ажилтнууд хамтран
хөдөөгийн 88 багийн ИНХ-д оролцож арга зүйн зөвлөгөө өгч малчид иргэдийн санал
хүсэлтийг сонсож, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэж, тэдэнд төрийн цогц
үйлчилгээг үзүүлж ажилласан байна.
Тэргүүлэгчдийн хурлаар “Хүнсний аюулгүй байдал”, “Үдийн цай”,
хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьсан ажлын дүнгийн тухай мэргэжлийн хяналтын
газрын тайлан, ИТХ-аас 2004-2008 онд батлагдсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт,
2009 онд аймагт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын явц биелэлт зэрэг асуудлуудыг авч
цаашид засч арилгах асуудлуудыг чиглэл болгон ажилласан юм.
Мөн аймгийн НӨУБ-д иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу “Албан бус
боловсрол зайны сургалтын 2009 оны санхүүжилтийн зарцуулалт”, байрны хүүхдийн
хоолонд олгож буй санхүүгийн зарцуулалтанд Аудитын шалгалт хийлгэж дүнг
Тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн холбогдох байгууллагад санал хүсэлт үүрэг
өгч ажилласны дүнд байрны хүүхдийн хоолны орц нормыг нэмэгдүүлэх саналыг
Засгийн газарт уламжилсан байна. 2009-2011
онд ИТХ-ын төлөөлөгч, сумдын ИТХ-ын дарга ажилчдын мэргэжил дээшлүүлэх
боловсрол олгоход нэлээд анхаарч ажиллав. Аймгийнхаа хөгжил нүүр царайг өөрчлөх
зорилгоор 2009 оныг “Улиастай хотын тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон
зарлаж их ажлыг эхлүүлж ажилласнаар 2011 оны эцэст Улиастай эрчим хүч ХХК-д 5
дизель станц шинээр суурилагдаж, Богдын гол Тайширын усан цахилгаан станцын дэмжлэгтэйгээр 24 цагийн тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангагдаж хотын дотор 8.5 км зам талбайг хатуу хучилттай болгож, 6 км шороон замыг засварлан сайжруулж, төвлөрсөн уурын зуухнуудад технологийн шинэчлэлт хийж, 30,20 айлын орон сууц ашиглалтанд орож, Улиастай хотын албан байгууллага аж ахуйн нэгжийн эзэмшлийн 98 барилгад урсгал засвар хийлгэж, аймгийн төвийн бүх багуудын төв замыг гудамж замын гэрэлтүүлэгтэй болгосон бай
2012-2016 ОНЫ АЙМГИЙН ИТХ
Энэ удаагийн ИТХ 2 дугаар хуралдаанаараа 2012-2016 онд баримтлах бодлогоо батлан, аймгийн ИТХ-ын бодлогын хороодыг байгуулж, ажиллах чиглэлийг тодорхойлж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж хэрэгжилтийг хангуулж ажиллаа. Мөн аймгийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, "Улиастай Эрчим хүч ХХК"-ны концессийн гэрээгээр ажилласан ажлын үр дүнгийн талаарх мэдээлэл, "Баян-Айраг" төслийн танилцуулга зэрэг мэдээллийг төлөөлөгчдөд сонсгож, тэднээр зөвлөгөө чиглэл өгүүлсэн байна.
Аймгийн Цагдаагийн газрын дэргэд "Жендэрт суурилсан хүчирхийллийг буруулах нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг байгуулж, ажиллах журмыг батлан мөрдүүлж эхэлсэн. Мөн Угийн бичгийг айл өрх бүрээр хөтлүүлэх ажлыг жигдрүүлэх талаар шийдвэр гаргаж аймаг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон.
Аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой угтсан ажлын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяаны бөх "Цэргийн хэмээх" Санжмятавын Шагж аваргыг алдаршуулах "Аваргын адислал" бөхийн баярыг аймгийн Үндэсний бөхийн холбооны үүсгэл санаачлагыг дэмжиж тэмдэглэн, Шагж аваргын хөшөөг босгов.
Ноос арьс шир боловсруулах салбарыг аймгийн тэргүүлэх салбар болгох зорилт тавьж, болзол гарган дүгнэж шалгарсан аж ахуй нэгж байгууллага иргэнийг зээлийн бодлогоор дэмжих ажлыг хэрэгжүүлж ажиллаа.
2016-2020 ОЫН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД