ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Фото мэдээ


нийт 19

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ “БЭЛЭН БАЙ” АЯН УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2023-06-07 325
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ “БЭЛЭН БАЙ” АЯН УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА #Бэлэн_бай аянд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамт олон нэгдэж байна. Та бүхэн #belen_bai аянд нэгдэж хайртай, дотны хүмүүсээ #mention хийж эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болоход нь туслаарай. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн аваарай.

Говьсүмбэр аймгийн "Жахрайн мэргэд" үндэсний сурын холбооны ээлжит арван дөрөвдүгээр хурал боллоо.

2023-04-29 610
Говьсүмбэр аймгийн "Жахрайн мэргэд" үндэсний сурын холбооны ээлжит арван дөрөвдүгээр хурлаар 2022 оны тайлан, холбооны нэр болон дүрэмд өөрчлөлт оруулах, Тэргүүн, Тэргүүлэгчид, ёс зүй хяналтын хорооны гишүүдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Холбооны Тэргүүнээр аймгийн ИТХ-ын дарга Шатарын Билэггүмбэрэлийг улираан сонголоо

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр Баянтал суманд ажиллалаа.

2023-04-28 551
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр Баянтал суманд ажиллаж, Хурлын ажлын албаны 2022, 2023 оны нэгдүгээр улирлын Хуралдааны баримт бичигтэй танилцан зөвлөмж өгч ажиллалаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажилалаа.

2023-04-22 481
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Шивээговь суманд ажиллалаа. Тус ажлын хэсэг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 21 дүгээр хуралдаанд сууж хуралдааны явцад үнэлгээ хийж, Төлөөлөгчдөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд мэдээлэл өгч Хурлын ажлын албаны 2022, 2023 оны нэгдүгээр улирлын Хуралдааны баримт бичигтэй танилцан зөвлөмж өгч ажиллалаа.

"Аюулгүй жишиг хороолол" төслийн нээлт боллоо.

2022-04-10 575
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын газраас санаачилж гэр хорооллын галын эрсдэл, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Сүмбэр сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Говьсүмбэр салбар, Улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн Бор-Өндөр 1 олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн оролцоонд тулгуурлан "Аюулгүй жишиг хороолол" төслийг Сүмбэр сумын Баянбулагийн гудамжид хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ. Төсөлд 82 өрх хамрагдах бөгөөд төслийн хүрээнд айл өрхийн галын аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс цахилгааны гадна, дотор монтажийн утсыг солих, шаардлага хангасан хогийн савыг суурилуулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 24 цагийн хяналтын камер суурилуулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулах үүднээс иргэдийн оролцоотойгоор хашааг жигдрүүлэх, мод тарих гэх мэт ажлуудыг зохион байгуулалттай хийж хэрэгжүүлэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог ханган холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын захиргаа, аж ахуйн ажилчдын дунд зохион байгуулагддаг “Нөхөрсөг уулзалт” 15 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

2022-04-07 589
Тус арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл мэндчилгээ дэвшүүлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах ажилчдыг “ГОВЬСҮМБЭРИЙН ТӨЛӨӨ МЕДАЛЬ”-иар шагналаа. 1. Доржтовуугийн Түмэн-Өлзий - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн жижүүр 2. Баатарын Одгэрэл - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн жижүүр 3. Санзайн Дагмид - Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн жижүүр 4. Энэбишийн Одбаяр - Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн үйлчлэгч 5. Жийеэгийн Оюунгэрэл - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургуулийн үйлчлэгч

Говьсүмбэр аймгийн иргэдэд Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

2022-03-25 613
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний 25 дугаар зарлигаар Говьсүмбэр аймгийн иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг: Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Говьсүмбэр аймгийн Монгол ардын намын хорооны дарга Гомбодоржийн Батсуурь, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шатарын Билэггүмбэрэл, Аймгийн Засаг дарга Гансүхийн Батзам, аймгийн Засаг даргын орлогч Бавуудоржийн Анхбаяр нар гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: 1. Сампилын Ичинноров- Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн өндөр настан 2. Намжилын Хишигдорж- Сүмбэр сумын Засаг даргын орлогч 3. Хүүгийн Баяржаргал- Шивээ-Овоо ХК-ний захиргаа хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Алтан гадас одонгоор: 1. Лувсандоогийн Цогтсайхан- Сүмбэр сумын 5-р багийн өндөр настан 2. Навааны Бумчинсүрэн- АЗДТГ-ын өндөр настан 3. Зундуйн Эрдэнэчимэг- УБТЗ-ийн сансар цэцэрлэгийн өндөр настан 4. Жадамбаагийн Оюунгэрэл- Сүмбэр сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч 5. Дүгэрийн Батзул- Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн математикийн багш 6. Уртнасангийн Батдолгор- УС-ДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогч 7. Даваажавын Батцэцэг –Орон нутгийн өмчийн газрын өндөр настан 8. Доржтовуугийн Батчулуун- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмийн санч 9. Базарын Элдэв-Очир- БЗӨБЦТС ТӨХК-ны Говьсүмбэр салбарын реле хамгаалалт автоматик хэмжилт туршилтын инженер 10. Дамирангийн Дэлгэрмаа- Нэгдсэн эмнэлгийн өндөр настан 11. Лувсандоржийн Амгалан- Шивээ-Овоо ХК-ний ээлжийн дарга 12. Алтангэрэлийн Отгонтуяа- АЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга 13. Халтарын Буянбаяр- Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний газрын дарга Цэргийн хүндэт медалиар: 1. Ширбазарийн Ариунсан- Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Хөдөлмөрийн хүндэт медалиар: 1. Сундуйн Мөнхсайхан- Ерөнхий боловсролын 1-р сургуулийн ахмад багш 2. Магсарын Энхбат- УБТЗ-ийн замын 3-р ангийн орлогч дарга 3. Данзанваанчигийн Баатархүү- Замын 3-р ангийн мастер 4. Тогмидын Түмэнбаяр- Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 5. Ванчинбазарын Бат-Эрдэнэ- Шивээговь сумын Засаг дарга асан 6. Дугарсүрэнгийн Мөнх-Эрдэнэ- Баянтал сумын Засаг дарга асан 7. Даш-Оршихын Мандахбаяр- Сүмбэр сумын 6-р багийн Засаг дарга асан 8. Доржготовын Ганбат- Шивээ-Овоо ХК-ний технологи дамжуулалтын хэлтсийн Ерөнхий инженер 9. Рэнцэнгийн Наранцэцэг- Шивээ-Овоо ХК-ний конвейрийн хяналтын оператор 10. Чулуундоржийн Нэргүй- Шивээ-Овоо ХК-ний насосчин 11. Батмөнхийн Отгонбаяр- Шивээ-Овоо ХК технологи дамжуултын хэлтсийн засварчин, гагнуурчин 12. Цэцэгсүрэнгийн Туул- Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн арга зүйч 13. Дамбын Хишигтогтох- Шивээ-Овоо ХК-ний уулын диспетчер Эрчим хүчний тэргүүний ажилтнаар: 1. Өвгөнхүүгийн Отгонбат- ЦДҮС-ний Чойр хэсгийн монтёр Худалдаа үйлдвэр, үйлчилгээний тэргүүний ажилтнаар: 1. Рагчаагийн Даваа- Бүрэн урлан ХХК-ны чанар шалгагч 2. Цээлэйгийн Болормаа- Сансар цэцэрлэгийн тогооч 3. Загдсүрэнгийн Билэгбаяр- Шивээговь сумын оёдолчин

МЭНДЧИЛГЭЭ

2018-10-04 943

МЭНДЧИЛГЭЭ

2018-09-27 950

мэндчилгээ

2018-07-06 811

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%