ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Хэлэлцүүлэг

2021-05-06/2021-05-12

"Ахуйн үйлчилгээ хөгжүүлэх" дэд хөтөлбөрт саналаа ирүүлнэ үү

Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх үндэслэл, шаардлага:
Ахуйн үйлчилгээ нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй болохын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлдэг салбар юм.
Монгол Улсад ахуйн үйлчилгээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үеэс томоохон салбар болон эрчимтэй хөгжиж ирсэн түүхтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.48.10 дахь заалтад Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэхээр заасны дагуу Засгийн газрын 2019 оны 11-р сарын 28 өдрийн 418 дугаар тогтоолоор Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Ахуйн үйлчилгээг хөгжүүлэхэд учирч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд аж ахуйн нэгж, салбар, төрийн бодлогын түвшинд хийгдэх ажлыг тус тус тодорхойлон боломжоо зөв хуваарилан богино хугацаанд шинэчилсэн өөрчлөлтийг хийж салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэн ажиллах нь чухал байна.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 0

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%