ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Говьсүмбэр аймагт Солонгос улсын Дэй-Жин их сургуулиас ажлын айлчлал хийлээ

2017-05-11

     Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл нар БНСУ-ын Дэй-Жин их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Бүгд найрамдах Солонгос улсын Дэй-Жин  групп нь Дэй-Жин их сургууль,  Дэй-Жин ахлах сургууль, Дэй-Жин эмнэлэг  гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол хүмүүнлэгийн ажлын хүрээнд  боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, нийгмийн халамжийн үйлчилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Уулзалтанд Дэй-Жин Их сургуулиас гадаадад харилцаа хариуцсан хэлтсийн дарга  Квон –Хо, Дэй-Жин ахлах сургуулийн захирал  Лим- Ван-Чул, Дэй-Жин сангийн тэргүүн  Син-Ги-Чеол нар оролцлоо.Дэй-Жин Их сургуулийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын 2-р сургуультай танилцан цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%