"Амар тайван амьдралын төлөө хамтдаа" зөвлөгөөний үеэр аймаг, сумдын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, анхаарах асуудал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй ажил, арга хэмжээний онцлог, түүний үр дүнгийн талаар харилцан мэдээлэл, туршлага солилцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой санал, шийдвэрүүдийг гарган "Хамтдаа сэргийлж, хамтдаа хөгжье" уриалгыг дэвшүүллээ.