2022-06-08
451
Өмнөговь аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу Аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газар хамтран 14 сумын ГХУСАЗСЗ, Хүүхдийн төлөө зөвлөл, 22 Хамтарсан баг, 56 Хүүхэд хамгааллын баг, Хүүхдийн элч нарыг чадавхжуулах, "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах" сургалт, зөвлөн туслах ажлын хэсэг ЦОГТЦЭЦИЙ СУМАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ. Хүүхдийн өмнө үүрэг хүлээгч сумын удирдах албан тушаалтнууд, цэцэрлэг, сургуулийн захирал, багш нар төрийн албан хаагчид 74 хүн оролцов.
#Уг ажлын хүрээнд хүүхэд, гэр бүлийн асуудлаарх үүрэг хүлээгчдийг чадавхжуулах, #арга зүйгээр хангах, зөвлөн туслах, #хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсох, сумын #Хүүхдэд ээлтэй орчин, #аюулгүй байдал, сургууль, цэцэрлэг, дотуур байрны гадаад дотоод #эрсдлийн үнэлгээ, #аюулгүйн зураглал, #хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал гаргах, #салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэнэ.✍️🤝🙋🙆
📁"Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад төрийн албан хаагчийн үүрэг, оролцоо,хариуцлага" сургалт
📂#Хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр " Зөрчлийн тухай хууль" ийн холбогдох заалтыг танилцуулах
📂"#Хүүхдийг өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах сургалт
📂#ААН, байгууллагын #гадаад дотоод эрсдлийн үнэлгээ хийх
📂#Сумын хүүхдийн нэгдсэн хэлэлцүүлэг з/блах
📂#Зөвлөл, #багуудын үйл ажиллагаатай танилцах, арга зүйгээр хангах
📂#Сурагч, #эцэг эхчүүдэд чиглэсэн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна.
#Арга зүйн зөвөлгөө өгч хүлээлгэн өгч буй гарын авлагын багц:
🗃#Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль эрх зүйн хүрээнд хуулиар үүрэг хүлээгч "Хамтарсан баг"- ийн гишүүний заавал хийх ажил үүргийн жагсаалт
🗃8 төрлийн сургалтын РРТ хичээлүүдийн эмхэтгэл,
🗃#Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, боршур, гарын авлага, Монгол улсын болон ОУ-ын хүүхдийн эрхийн тэмдэглэлт өдрүүд календарь
🗃"Хамтарсан баг", "Хүүхэд хамгааллын баг" -ийн жишиг төлөвлөгөө, тайлангийн загвар
🗃Кэйс нээхээс эхлээд хаах хүртэл дараалал, заавал баримтжуулах үйлчилгээ тус бүрийн ангилал,
🗃Санхүүгийн материал хэрхэн бүрдүүлэх зөвлөмж
#НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД