ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Говьсүмбэр аймагт төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны туршлага солилцох уулзалт зохион байгуулагдлаа

         Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсний 25 жилийн ойн хүрээнд Төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг чадавхижуулах нь” сэдэвт туршлага солилцох сургалт, уулзалт 2017.09.22-24  Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа.

        Энэхүү туршлага солилцох уулзалтад Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон бөгөөд тэдний ажлын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь  уг арга хэмжээний зорилго юм.

       Уулзалтын үеэр  аймгуудын ИТХ-ын удирдлагууд  өөрийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан  мэдээлэл, танилцуулгуудыг  тавьсан ба мөн ажилтнуудын дунд гар бөмбөг, бэсрэг наадам, "Яг түүн шиг" шоу зохион байгуулагдаж хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллагдаж багийн дүнгээр Төв аймаг тэргүүн байранд шалгарсан байна. Нийт  төвийн бүсийн Иргэдийн хурлын төлөөлөгчид,  ажлын албаны албан хаагчдад  ажлын өндөр амжилт хүсье.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%