ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал боллоо

2017-10-20

АГХУСАЗСЗ-ийн энэ удаагийн хурлаар 5 асуудал хэлэлцлээ.
1.    АГХУСАЗСЗ-ийн 2017 оны 10 дугаар сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт, төсөв танилцуулах, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай.
2.    АГХУСАЗСЗ-ийн Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Иргэний төлөөлөл сонгох тухай.
3.    АГХУСАЗСЗ-ийн гишүүдийн сумдад ажиллах хуваарь батлах.
4.    ГСА-т Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Малчдын бүлэг” ажиллуулах журам”-ын төсөл хэлэлцэж АИТХ-д хүргүүлэх тухай.
5.    АГХУСАЗСЗ-ийн хурал хийх тогтсон өдөртэй болох.
           Салбар зөвлөлийн 2017 оны эхний 3 улиралд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэж 4-р улиралд хийж хэрэгжүүлэх ажлаа дахин хэлэлцэн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа. Өнгөрсөн хугацаанд АГХУСАЗСЗөвлөлөөс Цагдаагийн хэлтэст авто машин авч өгсөн бол Хуулийн байгууллагуудын дунд спортын бага наадам,Цагдаагийн байгууллагын говийн бүсийн чуулга уулзалт, Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл арга хэмжээг Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулсан байна. 2017 оны 4-р улиралд хийгдэх ажлуудаас дурьдвал: ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуулиудаар “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулах, Олон нийтийн цагдаагийн өвлийн хувцас хэрэглэл авах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. Мөн аймгийн Салбар зөвлөлийн гишүүд сумдын салбар зөвлөлийн ажилтай танилцаж ажлын чиглэл өгч иргэдтэй уулзалт хийхээр боллоо.
Аймгийн Салбар зөвлөлийн хурлыг тогтсон өдөрт хийж хурлыг улирал бүрийн эхний сарын 2 дахь 7 хоногийн 3 дахь өдрийн 10 цагт хийж байхаар тогтсон байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%