ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

      Монгол  Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор  Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг  шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд сум бүрээсээ шалгарсан 11 шилдэг тамирчин тойргийн журмаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд Сүмбэр сумын тамирчин Бяруузанын Өнөтуяа эрэгтэйчүүдийн төрөлд Сүмбэр сумын тамирчин Дуламсүрэнгийн Өлзийбат 3 дахь удаагаа түрүүлж, Шивээговь сумын тамирчин Лувсандоржийн Дэмбэрэл дэд байр эзэллээ. Эдгээр 3 тамирчин 2018 оны 01 сард зохион байгуулагдах Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.
Тэмцээний хаалтын ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг оролцож шагнал гардууллаа. Тэрээр ирэх оны шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжлэг үзүүлэхээр болсныг дуулгалаа. 


Эрэгтэй төрөлд:

1-р байрт: Сүмбэр сумын тамирчин Дуламсүрэнгийн Өлзийбат 7.0 оноогоор
2-р байрт: Шивээговь сумын тамирчин Лувсандоржийн Дэмбэрэл 6.0 оноогоор
3-р байрт: Шивээговь сумын тамирчин Дигаагын Сүхбаатар 5.5 оноогоор

Эмэгтэй төрөлд:

1-р байрт: Сүмбэр сумын тамирчин Бяруузанын Өнөтуяа
2-р байрт: Баянтал сумын тамирчин Буянхүүгийн Соёлоо





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%