ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТАД 9 АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМРАГДЛАА

2022-10-31

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швецарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Орон нутийн бодлого төлөвлөлт ба үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалтад Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгуудын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Хурлын хороодын дарга, зөвлөлийн гишүүд хамрагдлаа.
Сургалтын эхний хагаст “Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт” болон “Бүсийн хөгжлийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр хэлэлцүүлэг хийж, аймгуудын ИТХ-ын төлөөллүүдийн асуултад хариулт өглөө.
Сургалтын сүүлийн хагас нь хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлаар олон талт мэдээлэл өглөө. “Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлага”, “Төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах зарим асуудал” сэдвүүдээр Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр мэдээлэл хийж, “Аймгуудын өрсөлдөх чадварын индекс, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга зам”-ын талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн Ерөнхий захирал Б.Лакшми сургалт өглөө.
Есөн аймгийн ИТХурал хоорондын туршлага солилцох, өөрсдийн аймгуудын тулгарч буй асуудлуудаа ярилцах, зөвлөлдөх, холбогдох мэргэжлийн хүмүүст асуудал дэвшүүлэн, уламжлах замаар сургалт, хэлэлцүүлэг үр дүнтэй өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%