ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Говьсүмбэр аймгийн Байгалийн дурсгалт газар:

2015-01-21

Чойрын Богд уул, түүний ойр орчмын түүхийн дурсгалт газрууд
Чойрын Богд уул нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, амьтан цөөнгүй байдаг, амьтдаас аргаль, янгир, чоно, үнэг, хярс, туулай, тарвага, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг элбэгтэй. Хаврын улиралд буйлс цэцэглэхийг үзэж болно.
2012 оны ан амьтаны тооллого судалгаагаар 260 гаруй аргаль хонь тоологдсон. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.
Цамбын агуй: Чойрын богд уулын урд хэсгийг Цамбагарав, хойд хэсгийг Богд уул гэж нэрлэдэг байжээ. Цамбагарав уулын зүүн дээд оргил нь “Шаширт” гэх залбирсан гарын хэлбэртэй аварга хад юм. Түүнээс цааш явбал Цамба бурхны өргөө буюу Цамбын агуй бий. Уг агуй бол эрт үедээ шилийн сайн эрийн оромж байжээ. 1920 оны өвөл гаминтай байлдахаар очсон орос цэргийн хээрийн штаб байрлаж байсны зэрэгцээ сүүлдээ тэнэмэл лам нар, Чойроос нууж гарч даалуу тоглоом тоглодог лам нарын тоглоомын байр болж байжээ. Тэр агуй дотроо таван ханатай гэрийн хэрийн зайтай бүр сүүлийн үед аргаль угалзын өвлийн нөмөртэй бууц, зуны суудэртэй оромж болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%