ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Баясгалангуудыг баясуулсан баясгалантай өдөр.

2015-02-05

Монгол улсын 3 сая дахь иргэний хамгийн ойр төрсөн чацуутнуудыг тодруулсаны нэг нь манай аймагт тохиов. Сүмбэр сумын 1-р багийн иргэн Хүрэлхуягийн Цэвэгням, Гантөмөрийн Отгончимэг нарын оюутан залуу хосуудын дундаас төрсөн анхны нь охин ийнхүү 3 сая дахь иргэний чацуутан болов. Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Үндэсний Төвийн дарга И.Нарантуяа, аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал, Засаг Дарга Л.Одсэр, улсын Нийгмийн Даатгалын Газрын дарга н.Уртнасан тэргүүтэй сайд, дарга нар, төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийнхний өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ өдөр гэрээр нь очиж хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа. Засгийн Газрын тогтоолын дагуу 3 саятны чацуутан охин Баясгалан, түүний ар гэр, аав ээжид нь аймгаас Шинэ Чойр хотхонд 2 өрөө байр олгохоор болж БАТЛАМЖИЙГ аймгийн Засаг Дарга Л.Одсэр гардуулан өгч шинэ охин Баясгаланг баярлуулав. Аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс шинэ байрандаа нүүн орж мөн энэ өдөр тууз хайчиллаа. Тус хэлтсийн дарга Т.Баясгалан, түүний хамт олон хөл газар хүрэхгүй баярлалдан, нээлтийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг нижгэрхэн хийв. НД-н хэлтсийн шинэ байрны нээлтэд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НДЕГ-ын дарга н.Уртнасан болон аймгийн удирдлагууд, ард иргэдийн төлөөллүүд, харилцагч байгууллагуудын удирдлагууд гээд олон хүн ирж оролцон хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулцгаав. Ийнхүү энэ өдөр Баясгалангууд баярлалдсан баясгалантай сайхан өдөр байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%