ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ГСА-ийн Эмэгтэй дарга нарын уулзалт зохион байгуулагдлаа.

2015-03-05

Говьсүмбэр аймгийн хэмжээнд ямар нэг удирдах албан тушаал хашиж буй 40 орчим бүсгүйчүүд байна. Үүн дээр бизнесийн салбарын захиралуудыг нэмбэл чамгүй тоо гарна. Бүсгүй хүний хатан ухаан гэдэг Монгол төрийн түүхийн туршид "авралын од" байсаар ирсэн бөлгөө. ГСА-ийн ИТХ-ын дарга, аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Д.Баянжаргал Орон нутгийнхаа "МАНЛАЙЛАГЧ", "УДИРДАГЧ" бүсгүйчүүдийн мэдлэг, чадвар, оюун санаа, хичээл зүтгэлийг аймгийнхаа хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхны төлөөх тэмүүлэлд хандуулахыг зорьж буй юм.
Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо, "Македоны нэгдсэн сан" ТББ хамтран төрийн болон төрийн өмчит байгууллагуудын удирдах албан тушаалд ажиллаж буй төлөөллүүдийг хамруулан "Миний ээж удирдагч" сэдвээр уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Македоны нэгдсэн сан" ТББ-ын ГСА-ийн салбарын гүйцэтгэх захирал хатагтай М.Өлзийтогтох дээрх сэдвээр маш сонирхолтой лекц уншиж, оролцогчдын асуултад хариулан, харилцан санаа бодлоо солилцов. Цэцэрлэгүүдийн эрхлэгчид, сургуулиудын захирлууд, жижиг дэлгүүр, оёдлын цех, цайны газрын эзэд, төр, хувийн хэвшлийн бүх дарга удирдагчид гээд бүхий л эмэгтэй удирдагчдыг хамруулсан аймгийн хэмжээний ЧУУЛГАН-ныг зохион байгуулж магадгүй, анхан шатны судалгааны ажлууд ид хийгдэж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%