ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ОЛОН УЛСЫН АНХДУГААР СИМПОЗИУМ БОЛЛОО

2015-09-29

УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Нутгийн удирдлагын холбоо, НҮб-ын хөгжлийн хөтөлбөр, Конрад Аденауэрийн сан, Дундговь аймгийн ИТХ-аас зохион байгуулсан “Иргэний оролцоо, хөгжлийн бодлого” олон улсын анхдугаар симпозиум Мандалговь хотод энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Симпозумын үндсэн илтгэлийг БХБ-ын яамын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Нутгийн удирдлагын холбооны нарийн бичгийн дарга н.Маналжав нар тавиж хэлэлцүүлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав нар удирдан явууллаа.

Тус арга хэмжээнд  төвийн бүсийн аймгуудын /Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар/ ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд бүхий 150 гаруй хүн оролцлоо.

Симпозиумаас “Мандалговийн тунхаг” бичигт төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын дарга нар гарын үсэг зурлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%