ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2016-08-17

Аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнийг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашдын хөгжлийн чиг баримжааг тодорхойлох зорилгоор энэ сарын 15-ны өдөр гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Аймгийн Засаг дарга, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид нийт 118 төлөөлөгч оролцон, аймгийн дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт худалдаа, үйлчилгээ, үйлдвэржилт, бизнес эрхлэлтийг дэмжих арга хэмжээний саналыг авч, тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
Тус зөвлөгөөний цаашдын зорилт нь Орон нутгийн зүгээс худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулах, Орон нутгийн дунд болон богино хугацааны хөтөлбөрт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг тусгах, Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний зохион байгуулалтыг танилцуулах, үзэсгэлэн худалдаа, хамтын ажиллагаа, олон улсын форумд орон нутгаас оролцох бэлтгэл ажлыг хангах, Орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны хөрөнгө оруулалтын ажлын саналыг эрэмбэлэх, Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмын төслийг хэлэлцүүлэх, саналыг бодлогын бичиг баримтанд тусгах зэрэгт оршино.
Орон нутгийн зүгээс бизнес эрхлэлтийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар оролцогчдоос дараах санал, санаачлага гаргалаа. Үүнд:
1. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах. Орон нутгийнхаа бусад газрыг судлах. Ан амьтныг хамгаалахад анхаарах. Хаялага нуур, Боржигин өв соёлыг сурталчлах, Хэрлэн гол, Зараа булан зэрэг нөөц боломжийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх. Хөмүүлтэйн гүүрийг сэргээхэд анхаарах. Орон нутгийн иргэдэд ихээхэн хүндрэл, чирэгдэл үүсч байна.
2. Тусгай зөвшөөрөл олгох асуудалд анхаарч, хүнд сурталгүй, чирэгдэлгүй олгодог болох. Тусгай зөвшөөрөл олгох комиссын үйл ажиллагааг сайжруулж, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх. Шат дамжлагыг багасгах.
3. Гадаад харилцааг сайжруулах. Ижил төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс хорших, дотоод сүлжээ, хамтын ажиллагаагаа сайжруулах.
4. Цэвэрлэх байгууламжийг шийдвэрлэх. Хог хаягдлыг дахин боловсруулахыг дэмжих, цех, үйлдвэр байгуулах.
5. Төвөөсөө хөгжил эхлэх учир аймгийн төвийн хотжилт, тохижилтыг сайжруулах.
6. Газар олголтонд анхаарах. Хот төлөвлөлттэй уялдуулах.
7. Шивээговь суманд төвлөрсөн түүхий эдийн цэг байгуулах.
8. Эрчимжсэн аж ахуй эрхлэлтийг дэмжиж, бүтээгдэхүүн борлуулалтын цэг, сүлжээтэй болох.
9. Хөнгөн үйлдвэрлэлийн бүсэд хог хаягдлыг цэвэрлэх журмаар газар олгож байгаа боловч хог хаягдлыг цэвэрлэхэд хүндрэлтэй байна. Техник, хүн хүч, хөрөнгө мөнгө дутагдалтай байдаг. Иймд хог хаягдлыг цэвэрлэхэд төрөөс анхаарах хэрэгтэй.
Зөвлөгөөний хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагааны уулзалт зөвлөгөөн, Эрээн хотод зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаа, Шилийн хотод зохион байгуулах эдийн засгийн хамтын ажиллагааны форумын талаар Аймгийн Засаг даргын Тамгын газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Говьсүмбэр салбараас мэдээлэл хийлээ.
Мөн Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам, 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний саналыг авсан.
Зөвлөгөөний үр дүнд цаашид орон нутагт бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх асуудлуудыг тодорхойлж, зөвлөгөөнөөс гарсан саналыг холбогдох байгууллагуудад нэгтгэн хүргэхээр шийдвэрлэлээ.
Тус зөвлөгөөнийг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Говьсүмбэр салбар, Дэлхийн Зөн ОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ хамтран зохион байгуулсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%