ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН "ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨ"-нд ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2016-09-12

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр Говьсүмбэр аймгийн Орон нутгийн удирдлагууд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд "Хэлмэгдэгсдийн хөшөөн"д цэцэг өргөж ,Дашбалданпунцаглин хийдийн лам нар буяны ном  хурлаа. Манай аймагт нийт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 60 гаруй иргэн байдаг ба тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, тэргүүлэгч Б.Анхбаяр, төлөөлөгч Г.Шүрэнчулуун, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Отгонцэцэг, Шивээговь сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ё.Батцэнгэл нар тус тус оролцов. Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээж туурвисан соёлын их өв сүйрэлд автаж нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан юм. Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс онцгой анхаарч ирсэн. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон хууль хяналтын байгууллагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30.0  мянга гаруй хүнийг цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн. Бид хэлмэгдэгсэдийн ар гэрийнхний хүссэн үед нь хүлээн авч санал хүсэлтийг авч ажилладаг. Цаашид хэлмэгдэгсэдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь мөнхжүүлж санаж сэдэж хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллээр сурталчилж дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.
Говьсүмбэр аймгийн ИТХ
2016.09.10

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%