Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн өдөр болохтой холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус суманд сургалт, үйлчилгээ явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад улс төрийн хилс хэрэг, түүний хор уршиг болон Монгол Улсын баатар эмэгтэй Түвдэнгийн Борын түүх, намтрыг сурталчлан таниулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллах үүрэг даалгавар өгсөн. Үүний мөрөөр Монгол Улсын баатар эмэгтэй Түвдэнгийн Борын нэрэмжит сургуулийн захиргаанаас тус сургуулийн 16 ангийн 403 сурагчдад улс төрийн хилс хэрэг, түүний хор уршгийн талаар хичээл орсон байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг дэмжин ажилласан Монгол Улсын баатар эмэгтэй Түвдэнгийн Борын нэрэмжит сургуулийн хамт олон болон сурагчдад амжилт хүсье.