ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГААС "ОРОС НОМ" АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016-11-28

     "ОРОС НОМ" өдөрлөг 2016 оны 11-р сарын 25-ны өдөр зохион байгууллагдлаа. Арга хэмжээнд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, Аймгийн засаг даргын орлогоч Ш.Билэггүмбэрэл, Хөрш орнуудын газрын дэд захирал Ё.Максим нар үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцлоо. Мөн  "ОРОС ЦЭРГИЙН ХӨШӨӨН"-д хүндэтгэлийн цэцэг өргөх СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ явагдлаа. Манай аймагт ОХУ \хуучнаар ЗХУ\-д суралцаж төгссөн олон сэхээтнүүд байдаг. Тус арга хэмжээний зорилго нь Говьсүмбэр аймгийн Монгол–Оросын уламжлалт найрамдалт харилцааг сэргээн бэхжүүлэх, манай аймагт амьдардаг хуучнаар ЗХУ болон ОХУ-д суралцаж байсан хүмүүсийг болон орос хэлний багш нар, орос хэлний мэдлэгтэй иргэдийг уулзуулах, манай улсын тэргүүний сэхээтнүүд орос хэлийг чадамгай эзэмшиж, мэдлэг боловсролоо хөгжүүлж ирсэнийг батлах, иргэдийн номын санд байгаа орос ном, хэвлэлийг сурталчлан таниулах, хойшид хэрэгцээт номоо харилцан солилцож уншиж байх боломжийг нээж өгөх, хүүхэд, залууст сурталчлан таниулах, ном соёлын харьцааг үүсгэхэд оршиж байгаа бөгөөд манай аймгийн олон сэхээтнүүд бидний үйл ажиллагааг дэмжин оролцлоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%