ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МОНГОЛ ЦЭРГИЙН БАХАРХЛЫН ӨДРӨӨР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2017-03-20

      “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн. Энэ л түүхийн жимийн нэг чухал үе болох 1921 оны 3 дугаар сарын 18-ны Монгол ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдөр буюу  орчин үеийн  Зэвсэгт хүчний  үүсч хөгжсөний 96 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн зэвсэгт хүчний байгууллагад алба хааж байгаа  болон улс эх орондоо хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн эрхэм алдартнуудыг төрийн дээд одон медалиар шагналаа.
    Энэхүү баярын хурлын арга хэмжээнд аймгийн засаг дарга Г.Батсуурь, аймгийн засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Цэргийн штабын дарга С.Бат-Эрдэнэ нар оролцон шагналыг гардууллаа. Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Дамдингийн Доржсүрэн /ШШГА-ны ахмад настан/ , Алтан гадас одонгоор Тангадын Дашзэвэг /ГСА-ийн 1-р сургуулийн багш, өндөр настан/ Доржхандын Оюунбат /ГСА-ийн Аудитын газрын Аудитор/, Сундуйжавын Мөнхөө /Баянтал сумынөндөр настан/, Исчингийн Ганболд /Сүмбэр сумын6-р багийн малчин/,  Хөдөлмөрийн хүндэт медалиар Баяраагийн Туяа /Политехник коллежийн ХАБ-ын инженер/, Ойдовын Ганчимэг /Сүмбэр сумын Цагдаагийн хэлтсийн өндөр настан/, Цагаан-Ухна Тунгалаг /Сүмбэр сумын 3-р багийн өндөр настан/, Дамбийгийн Туул /УБТЗ-ын Чойр өртөөний нягтлан, өндөр настан/, Халзанхүүгийн Зоригтбаатар /ГСА дахь Цагдаагийн хэлтсийн Хариуцлагатай зохицуулагч, Цагдаагийн хошууч/, Найдангийн Оюунцэцэг /Шивээговь сумын өндөр настан/, Цэдэнгийн Даваасамбуу /Шивээговь сумын өндөр настан/, Юүндэнсүрэнгийн Цэвэлмаа /1-р сургуулийн гадаад хэлний багш/, Цэрэндоржийн Ундрах /НИК-ийн Чойр дахь салбарын ахлах нягтлан/,Цэргийн хүндэт медалиар Баатарын Гантулга /ГСА дахь Цагдаагийн хэлтсийн Төлөвлөлт зохион байгууллалтын тасгийн дарга, Цагдаагийн хошууч/, Алтангэрэлын Азжаргал /ГСА дахь Цагдаагийн хэлтсийн дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч/ нар тус тус шагнагдсан байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%