2023-09-10
128
🇲🇳 ХӨВСГӨЛ АЙМАГ - ЦАГААН-УУЛ СУМ
✅ НЭЭЛТ:
“Соёлын сэргэлт 2023” аяныг Цагаан-Уул сумын ЗД-ын орлогч У.Аварзэд,
Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газрын дарга М.Батцэцэг, The Institute of Chinggis Khaan Heritage and Culture Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Мөнхбаатар нар нээн эхлүүллээ.
✅ ИЛТГЭЛ:
МУСГЗ, Монголын түүхэн газар зүйн нийгэмлэгийн тэргүүн, сэтгүүлч, түүхч, аялагч Г.Бадамсамбуу “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдвээр, нээлтэд хүрэлцэн ирсэн сумын иргэдэд,
Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША Ш.Мөнхбаатар “Чингис хаан ба Монгол бахархал” сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад тус тус илтгэлээ танилцууллаа.
✅ ҮЗВЭР, ҮЗЭСГЭЛЭН, ТОГЛОЛТ
Нээлтийн үеэр
Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга М.Батцэцэг,
Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театр-ын дуучин, МУСТА Ч.Баасансүрэн, МУСТА К.Бердибек нар урлагийн тоглолтоо сонирхууллаа. Мөн сумын соёлын төвд
“ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”
“ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Мөнхбаатар тайлбарлан хүргэлээ.
✅ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй
“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын боловсролын хөтөлбөрт Цэцэрлэг сумын ЕБС-ийн сурагчид хамрагдлаа. Боловсролын хөтөлбөрүүдийг ЧХӨСХ-ийн ЭША И.Алтансүх, Ц.Жамбалдорж нар зохион байгуулсан юм.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ХӨВСГӨЛ АЙМАГ - ЦАГААН-УУЛ СУМ
2023.09.10